Интернэтийн гарал үүсэл нь бүр 1960-аад оноос үүдэлтэй. Энэ үед АНУ-ын Батлан хамгаалах яам Advanced Research Projects Agency ( ARPA ) буюу Тэргүүлэх  эрдэм шинжилгээний төслийн агентлагийг байгуулсан байна. Энэ байгууллагын үндсэн зорилго нь цөмийн бөмбөгний харилцан цохилтын үед холбоо харилцааны аюулгүй байдлыг хангахад оршиж байлаа.  Энэ үеэс эхлэн дээрх зорилгод нийцсэн АНУ-д байгаа компьютеруудын аюулгүй байдлыг ханган холбох  Arpanet сүлжээг бий болгож эхэлсэн байна.  Энгийн үгээр тайлбарлавал компьютеруудыг сүлжээнд холбох гэдэг нь эдгээр компьютерт байгаа мэдээллийг бүгдээрээ хувааж эзэмшинэ гэсэн үг юм. Хүйтэн дайны үед цөмийн цохилт болоход энэхүү сүлжээний нэг хэсэг нь цохилтод өртөхөд бусад хэсэг нь ажиллах чадвартай байхаар Arpanet сүлжээг зохион бүтээсэн.
Технологийн  энэхүү зарчим нь хожим Интернэт бий болоход хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн байдаг. Arpanet сүлжээг зохион бүтээх төсөл нь тун амжилттай хэрэгжсэн бөгөөд 1970, 1980-аад он гэхэд маш олон компьютерийг хооронд нь холбосон аварга том сүлжээ болон өргөжжээ. Эхлээд зөвхөн батлан хамгаалах чиглэлийн компьютерууд холбогдож байсан бол аажим аажмаар төрийн болон хувийн хэвшлийн байгуулагуудын компьютерууд холбогдож эхэлсэн байна. Өнөөдөр Интернэт сүлжээ нь хэдэн зуун сая хүнийг бүх дэлхий нийтээр холбосон сүлжээ болон хувирсан байна. Хамгийн гол нь энгийн нэг төслөөс дэлхий нийтийг хамарсан агуу том сүлжээ болон өргөжсөн Интернэт нь хүн төрөлхтний туулж ирсэн уламжлалт зан заншил, соёл иргэншилд цоо шинэ эрин үеийг авчирч бидний ахуй амьдралд гүн гүнзгий өөрчлөлт, шинэ харилцааг бий болгосон байна. 
         Даяаршилийн цаашид хөгжин дэвшин үндэс нь Интернэт гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Аль ч талаас аваад үзсэн Интернэтийн хөгжил нь маш хурдацтай, бас маш амжилттай явагдсан байдаг. Яагаад ?. Үүнд өгөх хариулт нь хоёр талтай. Нэг дэх шалтгаан нь  АНУ-ын Батлан хамгаалах яамны зохион бүтээсэн энэхүү технологи нь найдвартай байдлыг хамгийн дээд зэргээр хангасан байдаг. Өөрөөр хэлбэл Интернэтэд холбогдсон компьютеруудын нэг хэсгийн ажиллагаа зогссон байхад Интернэт сүлжээ нь автоматаар маршрутаа өөрчлөн ямар ч саадгүйгээр ажиллана гэсэн үг юм.


 Интернэтийг WWW буюу World Wide Web-тэй нэг ижил гэж андуурч ойлгож болохгүй. WWW нь Интернэтийн зөвхөн нэг хэсэг юм.


Интернэт сүлжээ нь агуу том боловч маш уян хатан чанартай байдаг. Сүлжээнд холбогдсон компьютер эсвэл холбох шугам Интернэтэд холбогдохоо боливол бид нар компьютер  эсвэл холбох шугам DOWN ( даун ) боллоо гэж ярина. Үүнтэй адилаар компьютер  эсвэл холбох шугам Интернэтэд холбогдвол UP ( ап ) гэж хэлнэ. Гэвч үүнээс үл хамааран Интернэт нь бүхлээрээ хэзээ ч DOWN болдоггүй гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дахь шалтгаан нь Интернэт хүний байгалиас заяасан хоорондоо харилцах гол хэрэгцээг хангаж байгаад оршино. Хорьдугаар зууны хүн төрөлхтний түүх бол хүмүүс хоорондоо хурдан шуурхай, найдвартай, чанартай харилцах технологийг хөгжүүлж ирсэн түүх гэж хэлж болно. Хүмүүс хоорондоо харилцан ярилцах, мэдээлэл солилцох, мэдээлэл хүлээн авах, мэдээлэл хуваалцах дуртай байдаг нь бурхнаас хүмүүс бидэнд олгосон хишиг юм. Үүнийг Интернэт харилцааны бусад хэрэгслээс хамгийн давуу байдлаар хүнд хүргэж байдаг. Орчин үед Интернэт бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ гэж хэлж болно. Хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн том гайхамшигт технологи болох Интернэтийг өөрийн ахуй амьдралдаа хэрэглэж сурах, дэлхий нийттэй хэний ч тусламжгүйгээр харилцах, хэзээ ч уйдахгүйгээр гэрэл гэгээтэй амьдрах, даяаршилийн үед мэдээллийг хэнээс ч дутахгүйгээр хурдан шуурхай авах үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг баттай хэлэх байна.

About this blog

Компютерийн RAM нь бага байвал жаахан юм хийгээд л гацаад ахин Restart хийж байж гайгүй болдог. Тэгвэл үүнийг хиймэлээр ихэсгэх арга байна үүнийг Virtual RAM гээд байгаам. За зааврын дагуу хийгээд RAM -аа ихэсгээрэй.
За ажилдаа орцгооё:

1. My computer дээрээ mouse 2-оо дар
2. Advenced хэсэгрүү орно
3. Perpormance хэсгийн Settings-г дар
4. Advenced хэсгийг сонго
5. Virtual memory хэсэг дээр очоод Change дар
6. Custom size дарна
7. Энд хэмжээгээ зааж өгнө 2000-2500 гэж бичих нь илүү тохиромжтой. Энэ хэмжээ нь таны хатуу диск дээр 6000 МВ зайг эзлэнэ.
8. Set дарна, Одоо компютероо Restart хийгээд бүх зүйл OK болно.
MUBIS-KMTC-MZB-4 Ж.Энхсүрэн. Powered by Blogger.

chat

tsag

Mart dictionary



Menu

counter