Цахим сургалт гэж юу вэ?
Техник технологи хөгжсөн өнөө үед цахим сургалт олон олон давуу талтай болжээ.
Танхимын сургалт нь тогтсон хүгацаандаа нэг л удаа заадаг. Энэ нь удаан ойлгодог, мөн янз бүрийн шалтгаанаар хичээлдээ сууж амжаагүй тохиолдолд тухайн хичээлийг ойлгохгүй өнгөрөх нь бий. Тиймээс цахим сургалт нь танхимын учир дутагдалтай талыг нөхөж хичээлийн агуулгыг гэр, сургууль дээрээсээ, компьютер болон гар утаснаасаа үзэх, хичээлд оролцох, багш нар хичээл болон курс зохион явуулах таатай орчинг бүрдүүлсэн байна.   
            Цахим  сургалт хүмүүст ямар боломж олгох вэ?
 Суралцагч нарт өөрийн хэмнэлээр сурах боломжийг олгоно.
 Хүний сурах явц янз бүр байдаг. Зарим нь хурдан, зарим нь удаан ойлгодог. Цахим сургалтыг сонгосноор өөртөө тохируулан хичээллэх боломжтой болдог.
  1. Oюутан сурагчдад өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоно.
  2. Багш нарт ч давуу байдлыг мэдрүүлнэ. Төлбөртэй цахим сургалтууд элбэг байдаг.. Орлогоо нэмэгдүүлж , оюунаа үнэлэх боломжийг бас л  цахим сургалт олгодог.  
  3. Ямар ч хүнд сурах, боловсрох боломжийг олгодог.
Монголд гэртээ сууж хүүхдээ хардаг, мөн сургуульд явах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон байдаг.  Эдгээр иргэд маань интернэт ашиглан гэртээ сурч боловсрох боломжтой юм.
             Яаж сургалтанд хамрагдах вэ ?
             И-багш сайт нь бүх төрлийн хичээлийг агуулсан цахим сургалтын томоохон сайт юм.
            Та энэ сайтад гишүүнээр элсээд л бүх төрлийн  мэдлэгийг төлбөргүй эзэмших болно.
Танд ердөө интернэтэд холбогддог компьютер байхад л хангалттай. И-Багш цахим сургалтын сайт танд оюунаа цэнэглэх боломжийг олгож байна.
       Цахим сургалт гэж юу вэ?
                     Цахим сургалтаар хэрхэн багшлах вэ?
 
                                                                                Би сурч болох уу? 
                                                                                                                       

0 comments:

Post a Comment

About this blog

Компютерийн RAM нь бага байвал жаахан юм хийгээд л гацаад ахин Restart хийж байж гайгүй болдог. Тэгвэл үүнийг хиймэлээр ихэсгэх арга байна үүнийг Virtual RAM гээд байгаам. За зааврын дагуу хийгээд RAM -аа ихэсгээрэй.
За ажилдаа орцгооё:

1. My computer дээрээ mouse 2-оо дар
2. Advenced хэсэгрүү орно
3. Perpormance хэсгийн Settings-г дар
4. Advenced хэсгийг сонго
5. Virtual memory хэсэг дээр очоод Change дар
6. Custom size дарна
7. Энд хэмжээгээ зааж өгнө 2000-2500 гэж бичих нь илүү тохиромжтой. Энэ хэмжээ нь таны хатуу диск дээр 6000 МВ зайг эзлэнэ.
8. Set дарна, Одоо компютероо Restart хийгээд бүх зүйл OK болно.
MUBIS-KMTC-MZB-4 Ж.Энхсүрэн. Powered by Blogger.

chat

tsag

Mart dictionary



Menu

counter